Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-05-29

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 02 дугаар хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Мэдээлэл соёлын төвд нээлттэй хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Сумын мал аж ахуйн хаваржилтын байдал, өвс тэжээлийн фонд, хандив тусламжийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонсох, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, төлөвлөгөөг батлах тухай хэлэлцээд сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс гарсан саналыг нэгтгэн тэмдэглэлээр сумын Засаг даргад албан тоот хүргүүлж, нэгдсэн төлөвлөгөөг батлах үүрэг чиглэл өглөө.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай сумын ИТХ-ын 2023 оны 17 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонслоо. Мөн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны 2023-04-19-ний 01 тоот албан бичгээр хүргүүлсэн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх тайланг дараагийн хуралдаанаар сонсохоор шийдвэрлэлээ.

3. Аймгийн ИТХ-ын даргын 2024-04-18-ны өдрийн 01/104 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 58 дугаар зарлигийн дагуу "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ийг хэрэгжүүлэхээр таримал ой ургуулах төслийг дэмжих, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцээд таримал ой ургуулах төслийг дэмжих тухай тогтоол, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг тус тус баталлаа. 

4. Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан үүсгэх талаар судалгаа хийсэн ажлын мэдээллийг сонсох, газар зүйн нэршлийг уламжлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд газар зүйн нэршлийг аймгийн ИТХ-д уламжлах тогтоолыг баталлаа.

5. Газар тариалангийн тогтвортой хөгжил хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонслоо.

6. Булган аймгийн ИТХ-ын Ажлын албанаас ирүүлсэн 2024-04-03-ны өдрийн 01/85 тоот албан бичиг, "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь батлах тухай" Сонгуулийн Ерөнхий хорооны 2024-04-02-ны өдрийн 17 дугаар тогтоолд заасны дагуу орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн хэсэг байгуулах, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай хэлэлцээд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэр төвийг зарлах тухай тогтоолыг баталлаа.

7. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хүлээн авах, шалгаруулах тов тогтоох тухай, мөн хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны хүүгийн орлогыг хуваарилах тухай сумын ИТХ-ын 2023 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүлийг тус тус хэлэлцээд хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хүлээн авах, шалгаруулах тов тогтоох тухай, хоршоо хөгжүүлэх сангийн 2023 оны хүүгийн орлогыг хуваарилах тухай тогтоолуудыг тус тус баталлаа.

8. Эрүүл мэнд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонсох

9. Сумын 2024 оны тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол хийх тухай тогтоолын төслийг хэлэлцээд сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай тогтоолыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%