Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-аас 2024 оныг “Хүүхдэд ээлтэй- Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

2024-06-01

Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье” уриан дор тэмдэглэж байна.
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүүхдийн төвлөл, Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Соёлын салбарынхан хамтран зохион байгуулсан баярын арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэм хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Энхбатын Болормаа нар оролцож хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд “МЭНДЧИЛГЭЭ” дэвшүүллээ.
Манай аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй- Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үүний хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг санаачилан хэрэгжүүлж байна.
Энэ зорилтын хүрээнд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхээр бүх сумдыг бүрэн гэрэлтүүлэг, камержуулалттай болгох, бүх цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг шийдэхээр “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн хүүхдийн инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэх “STEM” тоглоомоор аймгийн бүх цэцэрлэгүүдийг хангах, “Кhovd Box” номын санг байгуулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, туршлага солилцох, хөгжих, суралцах боломжтой “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгааг аймаг орон нутгийн удирдлагууд хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэ үеэр авьяаслаг хүүхэд багачууд, сурагчид дуу хуур, бүжиг наадмынхаа дээжээс өргөн барьлаа.
“Нэгдүгээрт хүүхэд-Хүүхдийн эрхийг дээдэлье” уриан дор тэмдэглэж буй баярын арга хэмжээний үеэр зохион байгуулагчид 10 өртөө ажиллуулж иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүүхдийн оролцоонд суурилсан хөгжил, танин мэдэхүйн боловсрол олгох, үлгэрийн баатруудын дүрийг амилуулж, монгол зан заншил, уламжлал, тоглоом наадгайг сурталчилан түгээн дэлгэрүүлж ажиллав.
Ховд аймгийн нийт хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд багачууд. Нийт 36617 хүүхдийн 51.3 хувийг хүү, 48.7 хувийг охид эзлэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%