Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Алтай ятгын IV” тахилга боллоо.

2024-05-31

Алтай ятга хөгжим нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдсон байдаг.
Эртний нүүдэлчдийн чавхдаст хөгжмийн зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдворт тооцогддог.
Тус Алтай ятга хөгжмийн тахилгын зан үйл ёслол (2024.05.30) Жаргалант Хайрханы Өмнөхийн аманд боллоо.
Алтайн ятгын тахилга хөгжим судлаач Д.Ганпүрэвийн санаачлагаар Манхан сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран 4 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Зан үйл, ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Манхан сумын засаг дарга Т.Лхагвасүрэн, аймгийн СУГ-ын дарга М.Пүрэвхүү, Ховд, Говь-Алтай аймгийн ХДТ-ын уран бүтээлчид, хөгжим судлаачид, сонирхогчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.
Аймгийн ИТХ-аар "Олон үндэстэн ястны өв, соёл урлаг" хөтөлбөр болон "Жангар наадмыг зохион байгуулах журам"-ыг батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд олон угсаатны хөгжмийн зэмсэгийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ШУ-ны судалгааны эргэлтэд оруулах олон талт ажлууд хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%