Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД АЙМГИЙН 16 СУМЫН ЕБС-Д ЗӨӨВРИЙН КОМЬПЮТЕР ОЛГОЛОО

2024-05-22

Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагаас Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Гадаад Харилцааны Яамтай хамтран хот хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим сургуулийг дэмжих зорилгоор Ховд аймгийн 16 сумын (төвөөс бусад) Ерөнхий боловсролын сургуулиудад 240 ширхэг зөөврийн комьпютер (Chromebook)-ийг өнөөдөр гардуулан өглөө.
Арга хэмжээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч дарга Х.Батболд, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, сумдын сургуулиудын захирал, удирдлагуудын төлөөлөл оролцлоо.
Алслагдсан сумдын сургуулиудын сурагчдын цахимаар эзэмших боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүйн олон боломжийг тэдэнд нээж өгөх нь хамгийн чухал зорилго юм гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхий даяар 180 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг.
Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%