Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэд “Ногоон байгаль” эко клуб 2021 оны 3 дугаар сард байгуулагдсан.
“Ногоон байгаль” эко клуб нь Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн Эко клубуудын ахлагч сурагчдаас бүрдсэн байдаг.
Тус клубийн дөрвөн сурагч энэ жил ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангиа төгсөж байна. Сурагчдыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, ЗБОНХХ-ийн дарга Г.Бадамсүрэн нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Тэд Буянт голын шинэ гүүрний дэргэдэх янгир ундаалдаг булгийн ундаргыг хянаж хамгаалах, Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн ус алдагдлын судалгаа, Цахим сүлжээнд тавигдсан хууль бус зар мэдээлэлд хяналт тавьж, илрүүлэн холбогдох хуулийн байгууллагад мэдээлсэн зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийгдэж байгаа ажлуудын мэдээлэл, сурталчилгааг гэр бүл, үе тэнгийнхэн, ойр тойрныхоо хүмүүст шууд хүргэж мэдээлэл түгээж ирсэн идэвхтэн сурагчид билээ.
ЕБ-ын сургуулиа төгсөж байгаа “НОГООН БАЙГАЛЬ” эко клубийн сурагч дүү нартаа ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн сургуулиа авахыг хүсье.