Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС АРД ИРГЭДИЙН АМАР ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДАРААХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-06-03

🔰Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд дараах тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ.  Үүнд:

Дүүргийн Цагдаагийн хэтсийн Замын цагдаагийн тасагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг хурдан илрүүлэх, гаралтыг багасгах хяналт шалгалтад ашиглах (Alcotest 7510) согтолт тандагч багаж.

Дүүргийн Шүүхийн тамгын газарт Шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн болон зөрчлийн хэргийн гэрч, хохирогч, насанд хүрээгүй хэргийн оролцогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой өрөө тасалгааг засварлах

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож шинжлэн магадлах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд ашиглах компьютер техник хэрэгслийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%