Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ ТАНХИМЫГ БАЙГУУЛЛАА

2024-05-29

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Аюулгүй гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдсэн. Дээрхи уриалгын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичиг, Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Robert Glasser, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ноён С.Насанбат нар гарын үсэг зурж хамтран ажиллаж байна.

Үүний дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимыг байгуулж, тохижуулах ажлыг зохион байгуулж, өнөөдөр /2024.05.29/ нээлтээ хийлээ.

50-60 хүний багтаамж бүхийэнэхүү  танхимыг ГЭБОНЗ-ийн үйл ажиллагааны төсвөөс 25,0 сая төгрөг, Австрали улсын хөрөнгө оруулалтаар 52,6 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулсан.

Сургалтын танхим байгуулагдсанаар иргэдийг гамшиг, осол, гал түймрээс гарах түүнээс сэргийлэх хор уршгийг арилгах эрсдэлийг бууруулах талаар мэдлэг чадвартай болгох аймгийн мэргэжлийн алба, мэргэжлийн анги, иргэд, их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургаж дадлагажуулахад ихээхэн ач холбогдолтой болж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%