Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2024.06.03

2024-06-03

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадтай хамтран иргэд, олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонсох зорилгоор дүүргийн 17-19, 23, 24 дүгээр хороодын иргэдийн дунд “Иргэдээ сонсъё” уулзалтыг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч Ч.Ариунчимэг, Н.Оюунгэрэл, В.Хүрэлбаатар, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар болон хороодын засаг нар, хэлтэс, албадын удирдлага, албан хаагчид оролцож, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуултуудад хариулт өглөө.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнүүд болон дүүрэг дэх төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй болгох тухай танилцуулга, бүтээн байгуулалт, бодлого, шийдвэрүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%