Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2024-06-05

Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт авлигын эсрэг хуулийн дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах нийтлэг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд оролцож иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, санал хүсэлтийг хүлээн авав.
Мөн өдөрлөгт оролцогч иргэд, төрийн албан хаагчид хууль, эрх зүй, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож мэдлэг, мэдээллийн хүрээгээ тэллээ.