Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БИНХ-ын хуралдаан болно.

2024-06-06

2024 оны 06 дугаар сарын 06-07-нд сумын БИНХ-ын хуралдаан болно. Өнөөдөр буюу 06 сарын 06-нд Хөөвөр нэгдүгээр баг сумын соёлын төвд, Гучин 2 дугаар баг Ахмадын өргөөнд, Аргуут 4 дүгээр баг ЗДТГ-ын Иргэний танхимд тус тус болно. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

БИНХ-ын дарга нар мэдээлэл хүргэж, 

ИТХ-ын дарга З.Уртнасан, Засаг дарга Х.Энхтайван, ЗДТГ-ын дарга Н.Тунгалаг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэнэ. 

2025 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналын эрэмбэлэлт

Бусад асуудал.

Нэгдсэн БИНХ сумын соёлын төвд 14:00 цагт эхэлж үргэлжлүүлээд заасан газруудад баг тус бүрийн хурал болно.

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Аргалант 3 дугаар баг БИНХ-ыг шинээр баригдсан багийн төв дээрээ зохион байгуулахаар ажиллаж байна. БИНХ-даа идэвхтэй хамрагдаарай. 

     ИТХ-ын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%