Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БҮХ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-06

Хужирт сумын бүх иргэдийн нийтийн хурал 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд зохион байгуулагдлаа.
Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Оюунгэрэл, Засаг дарга Д.Батбаяр, Засаг даргын орлогч Б.Дэмбэрэл, ЕБС-ийн захирал Б.Жамъянсүрэн нар цаг үеийн мэдээлэл өгч, Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч  И.Бадрахзул Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан.
Хуралд 338 иргэн оролцож Хашаагаа тохижуулъя, Хогоо ангилъя, Хүн бүр мод тарья уриалгыг хуралдаанд оролцсон иргэд 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Энэхүү уриалгын хүрээнд айл өрх бүр хашаагаа тохижуулах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийж дуусгасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%