Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗҮҮН БҮСИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ 50МВт-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2024-06-06

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэр Зүүн бүсийг эрчим хүч, цахилгаан дулаанаар хангах 50МВт-ын хүчин чадалтай шинэ өргөтгөлийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцож талархал илэрхийлж байна. 

 

Төрийн тэргүүн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ "Та,  бид түүхэн өдрийн гэрч болж байна. Миний бие 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд энэ төслийг эхлүүлж байсан бөгөөд өнөөдөр бодит ажил хэрэг болж, илч дулаанаа түгээж эхлэх мөчийг хуваалцаж байгаадаа баяртай байна. Тус станцыг шинээр барьж байгуулах он жилүүдэд цар тахал, Олон улсын геополитикийн хүндрэлтэй, бэрхшээлтэй нөхцөл байдал байсан ч Станцыг амжилттай барьж байгуулж чадлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь мөнхийн хоёр хөрш БНХАУ-ын инженер, техникийн ажилчдын нөр их хүч хөдөлмөр, хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд амаргүй сорилтуудыг даван туулж, их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгаж чадлаа. БНХАУ-ын "TBEA" компани болон Монгол улсын туслан гүйцэтгэгч компанийн инжинер, техникийн ажилчид та бүхэнд гүн талархал илэрхийлье" гэв.

Нээлтийн ёслолд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, төслийн гүйцэтгэгч "TBEA" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Юү Ён Чин, бусад албаны төлөөлөл хүндэтгэн оролцлоо. 

Уг төслийг анх 2018 онд Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор ашиглалтад оруулах шийдвэр гаргасан. Улмаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Эрчим хүчний яам БНХАУ-ын "TBEA" компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50МВт өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтыг гүйцэтгэх гэрээг байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн түүхтэй. 

Төслийн гүйцэтгэх хугацаанд Монгол улс, БНХАУ, БНСВУ-ын нийт 1570 хүн, 80 гаруй тусгай зориулалтын машин механизм барилга угсралтын ажилд оролцсон байна. Станц ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүч боловсруулалт 130 хувиар, дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх юм.  "Дорнод бүсийн Эрчим хүчний систем" ТӨХК  2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр анхны туршилтын галлагааг хийсэн бол өнөөдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%