2024 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Борт багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Тус хуралдаанаар:
- Голын ай чөлөөлж, зуслангийн бүс нутаг, зусланд гарах хугацаа тогтоох тухай
- Багийн овоо тахих өдөр товлох тухай
- Зам засах өдөр товлох тухай
- Борт баг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах хугацаа товлох тухай
- Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд сум болон багт хийгдэх ажлын санал эрэмбэлэх тухай гэсэн 5 асууудал хэлэлцэж шийдвэрлэв.
Борт багийн иргэн Т.Атарсайханы гэр цахилгааны улмаас шатсан тул багийн иргэд, хөдөлмөрчид сэтгэлийн хандив өргөж өргөө цагаан гэртэй болгох аян өрнүүлэхийг Борт багийн Засаг дарга Б.Бөхболд уриаллаа.