2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаан ЗДТГ-ын иргэний танхимд 60 хувийн ирцтэй хуралдав. Тус хуралдаанд Сумын Засаг дарга Б.Батболд, ИТХ-ын хурлын дарга Я.Очир, Р.Отгонжаргал, Б.Гунгаадорж, Ц.Нэргүй, Л.Сэр-Од, У.Энхболд, Э.Гантулга, Б.Магсаржав, Б.Цэндпүрэв, Ж.Мөнх-Алдар, В.Цогтоо, Б.Батсайхан нар оролцлоо. Тус хуралдаанаар:
- Спортын "Аварга хөтөлбөр" шинэчлэн батлах тухай
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай гэсэн сум орон нутггийн нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой асуудлууд хэлэлцэн шийдвэрлэв.