Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН “ЭХ НЯРАЙН КЛИНИК” АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-06-06

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд нийгмийн салбарт 810.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 7 сумын эрүүл мэндийн төв, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийг шинээр барьж үйл ажиллагааг эхлүүлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус клиник төв нь улс, орон нутгийн төсвийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Клаймакс интернэшнл" ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өглөө.
Аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 50 гаруй хувь нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Шинэ төрөх эмнэлэгтэй болсноор амаржих эхчүүд орон нутагтаа тав тухтай, тохилог аюулгүйн орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%