Банзар багийн иргэдийн Нийтийн хурал 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр багийн төвд боллоо. Тус хурлаар багийн хуц ухна маллах малчныг сонгох, бэлчээр чөлөөлөх, өнжөөх, сэлгэх, усжуулах саналыг хэлэлцэн 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг уламжлах, багийн өдөрлөг зохион байгуулах тов тогтоох, зохион байгуулалтын талаар хэлэлцэх, Иргэдийн хяналтын бүлгийг шинэчлэн байгуулах, Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, Иргэдийн өвөвжөө, хаваржааны газар эзэмших хүсэлтийг 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг уламжлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх ажил, арга хэмжээний талаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.