Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” ISO 9001:2015 СТАНДАРТЫН БАТЛАМЖ ГЭРЧИЛГЭЭ АВЛАА.

2024-06-17

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаандаа “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлж, батламж гэрчилгээгээ гардан авлаа. Тус арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Засгийн газрын ахлах референт П.Энхсайхан, референт Д.Ганбат болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Ажлын албаны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ гүйцэтгэж, хөндлөнгийн баталгаажуулалтыг олон улсын итгэмжлэл бүхий Турк Улсын Sisbel баталгаажуулалтын байгууллагын албан ёсны төлөөлөгч “Глобал куалити” ХХК гүйцэтгэсэн.

“Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг 19 аймгийн ЗДТГ нэвтрүүлсэн бөгөөд 21 аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагаас Төв аймгийн ИТХ хоёр дахь нь болж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагад “Чанарын менежментийг тогтолцоо”-г нэвтрүүлснээр шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаа, хууль тогтоомж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, нутгийн удирдлагын байгууллагууд харилцан уялдаатай, нэгдсэн тогтолцоотой болох давуу талтай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%