Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СОЁЛЫН ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИДАД "БАТЛАМЖ” ГАРДУУЛЛАА

2024-04-29

МУ-аас ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгэгдсэн 15 өвөөс Дархан-Уул аймгийн хэмжээнд Морин хуур, Монгол Ардын уртын дуу, Монгол бий биелгээ, Монголын Уламжлалт Хөөмийн урлаг, Монгол уран бичлэг өвийг 22 өвлөн уламжлагч өвлөн, улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байдаг ба өнөөдөр эдгээр өвлөн уламжлагчидад "БАТЛАМЖ" гардууллаа.
Дархан-Уул аймаг нь олон ястны төлөөлөл болсон хүмүүс эв нэгдэлтэйгээр амьдран суудаг онцлогтой. Орчин үед Соёлын Биет Бус өвийн аман уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэрүүд, ардын язгуур урлаг, зан заншил, уламжлалт гар урлалууд, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх, нүүдэлчин амьдралын утга учрыг өвлөн хадгалж ирсэн эртний зан заншил, өв уламжлалтай.
Энэхүү үйл ажиллагааг орчин цагийн соёл иргэншил, ахуй амьдралтай зохицуулан өвлөн авч яваа өвлөн уламжлагч нараа дэмжих, алдаршуулах үүднээс зохион байгуулж буйг онцоллоо.
Музейн үйл ажиллагааг аймгийн СУГ, Дархан сумын ИТХ дэмжин, хамтран ажиллалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%