Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭЭЛЖИТ 28-Р ХУРАЛДААНААР 3 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТАЛЛАА.

2024-07-01

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 28 дугаар хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт цахимаар хуралдаж 3 асуудлыг хэлэлцүүлэн баталлаа.

1. Аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулинд Аймгийн Хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороог байгуулж, нийтэд мэдээлнэ хэмээн заасны дагуу аймгийн сонгуулийн хороо дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
 
2. Арвайхээр сумын 15 дугаар цэцэрлэг үүсгэн байгуулагдлаа.
Арвайхээр суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж 2024-2025 оны хичээлийн жилд 6 бүлэг, 28 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
 
3. Төгрөг, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус сумын кабон байрны барилга, Хужирт сумын 1 дүгээр багийн төвийн барилгыг балансаас балансад тус тус шилжүүлэн баталлаа.