Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ ЖАРГАЛАНТ СУМЫН 2-1-1-5 ХЭСГИЙН ХОРООНЫ САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2024-06-28

Монгол Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг сонгох 9 дэх удаагийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа албан ёсоор зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар эхэллээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн баруун бүс буюу 2 дугаар тойргийн 2-1-1-5 дугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн санал авах үйл ажиллагааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцлоо. Дараагаар нь 2-1-1-10 дугаар хэсэг буюу Тахилт багийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Ховд аймгийн хувьд 56900 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн.
Үүнээс Буянт багийн хувьд нийт 2334 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Энэ удаагийн сонгууль пропорциональ, мажоритар холимог системээр буюу УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Ингэсээр УИХ 126 гишүүнтэй болно.
Монгол Улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэн баруун бүсэд 10 мандат дээр 114 хүн нэр дэвшиж байна.
Мөн бүх хэсэг дээр хяналтын тооллогыг (гар тооллого) явуулж төхөөрөмжийн дүнтэй тулгалт хийх нь энэ удаагийн сонгуулийн онцлог болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%