Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2024-06-15

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаатай
танилцаж хяналт тавих, зөвлөлийн бүрэлдэрүүн, онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд гамшгийн эрсдлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, үнэлгээнд суурилсан төлөвлөлтийг хийх, зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилго дор энэ удаагийн сургалт болж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга, гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Пүрэвгани нээж үг хэллээ. Мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, ОБЕГ-ын удирдлага, Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын албан хаагчид 70 гаруй хүн оролцлоо.
✅Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс гаргасан төлөвлөгөө зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэх,
✅Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн зөвлөмж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, хэлэлцэх
✅Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байдал, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөлт хийх, эрсдэлийг бууруулах, сайжруулан сэргээх босгох арга хэмжээтэй танилцах,
✅Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажиллах яиг үүрэг, цаашид анхаарах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой зорилтуудын хүрээнд явагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%