Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэж энэ онд анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

2024-07-03

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” тэмдэглэлт өдөр болгон шийдвэрлэж энэ онд анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг өнөөдөр (2024.07.03) зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор 11 байгууллагын 21 төрийн албан хаагч “Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав”.
Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд болон аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан зарим ахмад ажилтан оролцов.
Энэ үеэр төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа залуучууддаа хандан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: “Монгол төрийн төлөө зүтгэх төрд эрдэнэ болсон төрийн албан хаагчид тангаргаа өргөж байна. Төрийн сүлдэндээ залбирч тангараг өргөсөн та бүхэндээ баяр хүргэе.
Төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах хариуцлага ногдож байна. Тиймээс та бүхэн эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө мэдлэг ур чадвараа дээшлүүлж, хүнд суртлаас хол байж, хууль ёс зүйн хэм хэмжээгээ сахин дээдэлж, төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай үзүүлж ажиллахыг хүсье” гэлээ.
Мөн энэ үеэр зарим төрийн албан хаагчдыг Ховд аймгийн хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичиг, хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Ховд аймагт өнөөдрийн байдлаар 6060 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд 706 албан хаагч ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%