Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн баяр наадамд зориулсан “Баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-г өнөөдөр /2024.07.09/ аймгийн ХДТ-т зохион байгууллаа.

2024-07-09

🇲🇳Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн баяр наадамд зориулсан “Баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-г өнөөдөр /2024.07.09/ аймгийн ХДТ-т зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх нарын удирдлагууд, төр захиргааны байгууллагын ахмад ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-г нээж наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр аймаг орон нутгийн амжилт, өнөөгийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл хүргэлээ
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 07-р сарын 08-ны өдрийн 97 дугаар зарлигаар төрийн дээд одон хүртсэн эрхмүүд, салбар салбарын шилдгүүдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэв.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор:
Жаргалант сумын иргэн Даваахүүгийн Бумай,
“АЛТАН ГАДАС ОДОН”-оор: Үенч сумын өндөр настан, малчин Дамираны Бадам,
Үенч сумын өндөр настан Тогтохын Сонинбаяр,
Жаргалант сумын өндөр настан, Боловсролын салбарын ахмад ажилтан Равдангийн Ившинхорол,
Үенч сумын өндөр настан, малчин Шилэгийн Рэгзээ,
Ховд сумын өндөр настан, ХАА салбарын ахмад ажилтан Иргаажийн Күлимхаан,
Үенч сумын өндөр настан малчин Магнайн Удвал,
Үенч сумын өндөр настан, Соёлын салбарын ахмад ажилтан Түвшээгийн Баттулга,
Мөст сумын өндөр настан Даянгаан Бямбасүрэн,
Үенч сумын өндөр настан, Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Бумбаан Бадам,
Жаргалант сумын ахмад настан, ХАА салбарын ахмад ажилтан Самдангийн Пунаг,
Үенч сумын өндөр настан Дамдингийн Хандсүрэн,
Ховд сумын өндөр настан, ХАА салбарын ахмад ажилтан Шамерайн Жарасхан,
Жаргалант сумын ахмад настан Маамын Энхээ,
Жаргалант сумын иргэн Бажаахүүгийн Оюун,
Жаргалант сумын иргэн Даваахүүгийн Ганхуяг,
Жаргалант сумын иргэн, УЦУОШТөвийн ахмад ажилтан Цэгмэдийн Сүрэнханд,
Ховд сумын иргэн, Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Хаумен Сауле нар энгэрээ мялаалаа.
Энэ үеэр аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Баярын хүндэтгэлийн арга хэмжээ”-нд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, олон түмэнд дуу хуур, бүжиг наадмын мялаалга болгон “Хүлэгтэй Монгол” хүндэтгэлийн концерт тоглож сонирхуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%