Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 128 бөх барилдсанаас Манхан сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд БТСХ, Баянголын хүлгүүд компанийн бөх аймгийн заан Болдын Даваадалай долоо даван түрүүлж, аймгийн Арслан цолны болзол хангалаа.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Ховд Шинэ Асар компани, МЕЗОМ компанийн бөх аймгийн начин Баянмөнхийн Базарсад зургаа даван үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.
Шөвгийн дөрөвт Манхан сумын харьяат сумын заан Гончигсүрэнгийн Батзориг, Буянт сумын харьяат сумын заан Оюутын Бямбацэрэн нар аймгийн начин цол хүртлээ.
Ховд аймгийнн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах дэд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Ерөнхий хөлийн цэцээр Ховд аймгийн Дарви сумын харьяат бөх, аймгийн хурц Арслан Р.Галсандаваа, Ховд аймгийн Үенч сумын харьяат аймгийн хурц Арслан Б.Батмөнх, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн заан Г.Нямандэлэг нар ажиллав.