Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, Ховд дэвжээ, Хүч спорт хорооны бөх, Монгол Улсын Начин цол хүртсэн Бүрнээгийн Баянмөнхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүндэтгэл үзүүллээ.
Бүрнээгийн Баянмөнх нь 2014 оны Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафаг давж түрүүлэн аймгийн арслан цолж хүртсэн.
2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожийг давж түрүүлэн хурц чимэг нэмсэн. 2023 оны Улсын баяр наадмаар М.Бадарчтай тавын даваанд барилдаж улсын “НАЧИН” цол хүртэж, баяр наадмын өмнө цолоо аваад байна.
Ийнхүү Ховд дэвжээ, Хүч спорт хорооны бөх аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх Монгол улсын Начин цол хүртэж байгаад аймаг орон нутгийн удирдлагууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.