Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-07-03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан журмын дагуу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөх ёслол боллоо.
Төрийн албаны хууль тогтоомжид заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд нэр дэвшин, томилогдсон төрийн захиргааны 38 албан хаагч тангараг өргөлөө.
Мөн ”Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, салбартаа манлайлж буй төрийн албан хаагчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд Төв аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, хэлтэс агентлагийн дарга, төрийн албан хаагчид оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%