Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн Сэргэлэн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам тохиож байна.

2024-07-18

Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам тохиож байна.
Баяр наадмын хуралд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Лүндэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, сумын удирдлагууд төрөлх сумаасаа төрөн гарсан алдартан гавъяатнууд, наадамчин олон оролцлоо.
Түүхт 100 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээг ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн уншиж танилцуулан, мөнгөн хандивыг сумын удирдлагуудад гардууллаа.
Сэргэлэнчүүд та бүрхэн Дэлгэр сайхан зундаа Дэнж хотойтол сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%