Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XXIII ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2024-07-24

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт эхэлж хуралдааныг хурлын төлөөлөгч Ц.Баянбаатар даргалж байна. Хуралдаанд 4 төлөөлөгч цахимаар, 15 төлөөлөгч танхимаар оролцож 52.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
1.2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
2.Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
3.Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороог байгуулах тухай
4.Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгч томилох тухай
5.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%