Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН ЖАВЗАНГИЙН САНЖЖАВ “БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ӨМНӨ БАЙГУУЛСАН ГАВЬЯАНЫ МЕДАЛЬ”-ААР ШАГНАГДЛАА

2024-07-25

Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Жавзангийн Санжжавыг “Бүгд найрамдах Буриад улсын өмнө байгуулсан гавьяаны медаль”-аар шагнасныг ОХУ-ын төрийн думын гишүүн асан, Буриад улсаас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын Тэргүүн асан, “Буриадын найз нөхөд” төрийн бус байгууллагын Тэргүүн Будажапов Сергей Пурбуевич өнөөдөр /2024.07.25/ хүрэлцэн ирж гардуулан өглөө.
Будажапов Сергей Пурбуевич хэлэхдээ “Жавзангийн Санжжав бол Буриад улс Сэлэнгэ аймаг хоорондын харилцан хамтын ажиллагаанд нөр их үүрэг гүйцэтгэж, хөдөлмөр, сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан төрийн жинхэнэ депутат, дипломат харилцааны томоохон төлөөлөгч учраас энэхүү одон медалийг гардах нь зүй ёсны хэрэг билээ. Энэхүү медалийг танай улсаас гуравхан хүн хүртсэнээс Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа та хоёрынх нэг өдөр, нэг зарлигаар гарсан юм. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Нямаагийн Энхболд энэхүү медалийг хүртсэн билээ.” хэмээсэн юм.
“Бүгд найрамдах Буриад улсын өмнө байгуулсан гавьяаны медаль”-аар шагнагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Жавзангийн Санжжав танд баяр хүргэн, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%