Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулан, Галдан Бошгот хааны байгуулсан Ховдын түүхийн "Алтан цадиг оршвой" номын нээлт өнөөдөр (2024.08.02) нутгийн удирдлагын ордны иргэний танхимд боллоо.
Галдан Бошгот хааны байгуулсан Ховдын түүхийн "Алтан цадиг оршвой" 3 боть номыг Лацав Тангуд овогт зохиолч Доржийн Ганболд аймгийн ИТХ-ын дэмжлэгээр бүтээсэн юм.
Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Зохиолч Д.Ганболд болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн алдартан гавьяатууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.
Номын нээлтэд зориулан МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Нийтийн номын сангаас иргэний танхимд номын үзэсгэлэн гаргасан юм.