Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-09-03

Өнөөдөр /2024.09.03/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн ЭМТ-ийн менежер Т.Нямжав нар дүүргийн 1-12, 20, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн орчин нөхцөл, эмчилгээ, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн ажилтан нар нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүнээр ажилладгийн хувьд хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд анхаарч, хүүхэд хамгааллын ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%