Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 21-Р ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2024-09-09

Аймгийн ИТХ-ын 21-р хуралдаан 09-р сарын 09-ний өглөөний 09:40 цагт эхлэн, аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд 70 хувийн ирцтэй явагдаж байна.
Аймгийн ИТХ нь 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа нийт 28 удаа хуралдаж, 206 асуудал хэлэлцэн, 235 тогтоол батлан гаргаад байна.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөлөө.
Үүнд:
📌Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
📌 Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай
📌 2024 оны төсөв тодотгох тухай
📌 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц
📌 Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах тухай
📌 Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Аймгийн ИТХ-ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн V хуралдааны 12 дугаар тогтоол)
📌 Орон нутгийн тусгай хамгаалатаас газар хэрэгчлэн чөлөөлөх тухай
📌 Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2019-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
📌 Хөрөнгө шийдвэрлэх тухай
📌 “Төв эрдэнэс” ОНӨААТҮГ-ын төсөв, санхүү, үйл ажиллагааны мэдээллийн тухай болон Хамтарсан компаний үүсгэн байгуулагчаар оролцох тухай, ажлын хэсгийн мэдээлэл
📌 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай
📌 Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргана.
Хурлын хуралдааныг Юнивишны 958-р суваг 🖥, ДДИШ-ийн 952-р суваг 🎥, Од кабелийн 32-р сувгаар 📺тус тус /Төв телевизээр/ шууд дамжуулж байна.
АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%