Жил бүрийн 09 сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг тохиолдуулан "Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт сургамж" сэдвээр Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад ИТХ-ын дарга Т.Ихбаяр мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хийж, асуулт хариулт өрнүүлэн өнгөрсөн үеийн гашуун түүх болоод сургамжийн талаар ярилцсан.