Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 29 дэх өдрийг тохиолдуулан 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Тус үйл ажиллагаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Хосбаяр, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл болон аймаг, сумын ИТХ-ын ажлын албаныхан оролцож хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулж аймгийн Эрдэнэмандал хийдтэй хамтран ном хурах ажиллагаанд оролцсон.