Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

2024-09-13

2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Э.Оюунболдод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барилаа.  Үүнд:

1.Аймгийн 2024 оны төсвийн тодотголыг батлах тухай

2.”Ногоон хөгжлийн бодлого-2023” бодлогын баримт бичгийг батлуулах тухай

3.Сэлэнгэ аймгийн ойн сангаас 2024 онд бэлтгэх модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4.Хөтөл үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар санал авах тухай

5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн тухай

6.Сүм хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

7.Орон нутгийн өмчийн асуудлууд

     -Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

     -Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай

      -Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах тухай зэргийг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%