Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны үйл ажиллагааны тайлан

2024-09-16

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авна уу.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүн амын хөгжлийн зорилтыг хангах, түүний дотор хүн амд үзүүлэх боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг баримталж, 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, салбар дундын бодлогын зохицуулалт бүхий дунд хугацааны 7 хөтөлбөр батлан гаргаж, түүнийхээ хэрэгжилт, үр дүнг жил бүр дүгнэн, тухайн жилийн зорилтыг тодорхойлон баталж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

2024 оны байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэм хэмжээ тогтоосон 16 тогтоол хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 5 тогтоолыг энэ бүрэн эрхийн хугацаанд баталлаа. Мөн төлөөлөгчид болон Хурлын хороодоос 18 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хурлын шийдвэрт иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, хяналтын үйл ажиллагааг ил тод нээлттэй байдлыг хангах зорилгоор нийтийн сонсголыг 7 удаа зохион байгуулж, 28 удаагийн хуралдаанд төлөөлөгчдөөс 916 санал гарч, ИТХ-аас гарч байгаа бодлогын баримт бичгүүдэд тусч хэрэгжсэн байна.

Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын ИТХ-д оруулж ирсэн бодлого шийдвэрүүдийг дэмжин баталж, хамтран ажилласны үр дүнд  Өвөрхангай аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4 жилийн хугацаанд 458,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө тусган амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.