Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх өдрийн тэмдэглэн сумын Ерөнхий боловсролын 1,2 сургуулийн түүх нийгмийн ухааны багш нартай 6,12 дугаар ангийн сурагчдад Ардын хувьсгалын партизан, алтан суурьтай ягаан чулуун жинст, долдугаар зэрэгтэй ардын засгийн баатар Жигмэдийн Чулууны нэрэмжит “Эх орончдын танхим”-ыг үзүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулав.
Гар зургийн уралдаанд 2 сургуулийн 13 сурагч оролцож оюун ухаан, авьяас билгээ уралдуулан тэргүүн байранд 9б ангийн сурагч П.Одсэр, дэд байранд 9б ангийн сурагч Н.Баасансүрэн, гутгаар байранд 9а ангийн сурагч Ш.Энххүслэн нар тус тус шалгарлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд “Бидний мэдэх хэлмэгдүүлэлт” сэдэвт уран илтгэлийн тэмцээн зохион байгуулав.
Илтгэлийн тэмцээнд Ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуулийн 11 сурагч илтгэл тавьж 1 дүгээр байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Ж.Жаргалмаа, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Дэлгэрмаа, 3 дугаар байранд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Пүрэвсүрэн, тусгай байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Отгонханд, Отгонжаргал нар тус тус шагналт байр эзэллээ.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Бүдиймаа, Нангид нарын ач, зээ нарт хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл хадгалуулав.