Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

👮‍♀️👮ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ🚦

2024-09-03

Дархан Сумын Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр /2024.09.03/ Аймгийн Замын цагдаагийн тасагт иж бүрэн хоёр ширхэг суурин компютерийг гардуулав.
Замын цагдаагийн тасгийн нэг зохицуулагч зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг сард дунджаар 30-40 зөрчлийн материалд хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг байна.
Иймд зөрчлийг шийдвэрлүүлэхээр ирсэн иргэдэд албан хаагчдыг хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл боломжоор хангаж, албан хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлэв. Мөн 2023 онд сумын ГХУСАЗСЗ, Гүүднейборс олон улсын байгууллагатай хамтран гаргасан хүүхдийн эрхийн “Хөлөгт тоглоом”-ийг өгөв.
Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2024 оны төлөвлөгөөнд Замын цагдаагийн тасгаас оруулсан төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл үе шаттайгаар тогтмол хэрэгжиж байгаа бөгөөд цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%