Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Энэ хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах зорилгоор /2024.09.09/-ний өдөр Ерөнхий боловсролын 1, 15 дугаар сургуулийн ахлах ангийн 80 гаруй сурагчдад Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.Бат-Очир, 5 дугаар багийн Төлөөлөгч Б.Оюунчимэг нар дээрх сэдвээр мэдээлэл хийлээ.