СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН XVI ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XVI хуралдаан "ОТГОН хуралдаан" амжилттай болж өндөрлөлөө.
• "Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагааны тайлан"
• "ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт,
- Сумын түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл, сонгон шалгаруулалт, ажлын явцын тухай"
- 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц"
•"Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай"
•"2024 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
2020-2024 онд сонгуулийн үр дүнгээр томилогдсон баг бүрэлдэхүүний ажилласан бүрэн эрхийн хугацаанд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн өөрчлөгдсөн, НӨУБ үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, Рашаант сум байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиосон онцлогтой он жилүүд байлаа.
16 удаагийн хуралдааныг зохион байгуулан 87 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 107 тогтоол баталж захиргааны хэм хэмжээний холбогдох актыг хууль зүйн яамаар батлуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөх журмын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж ажиллаа.
Сумын ИТХ-аас баталсан төлөвлөлтийг хэрэгжүүлэгч Сумын Засаг дарга болон түүний Тамгын газрын нийт бүрэлдэхүүн, төр төсвийн болон төрийн бус байгууллагууд идэвхи зүтгэл гарган ажиллаж, гаргасан тогтоол шийдвэр бүрийг амжилттай зохион байгуулсанд сумын ИТХ-ын 21 төлөөлөгч, сумын иргэд талархаж байна.
Өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаар дүүрэн эдгээр он жилүүдэд Сансар нутгийнхаа хөгжлийн төлөө, нийт ард иргэдийнхээ ахуй соёл, эдийн засаг, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн олон талт асуудлуудыг хэлэлцэн бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж ажиллахад өөрийн чөлөөт цагаа зориулж ур ухаан, эрдэм мэдлэгээ зориулсан ЭРХЭМ ТӨЛӨӨЛӨГЧИДДӨӨ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ ЦААШДЫН АЖИЛС ҮЙЛС, АМЬДРАЛД НЬ АЗ ЖАРГАЛЫГ ЕРӨӨЕ.