Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-09-20

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 9 дүгээр хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 12 асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэр гаргалаа. Үүнд:
-Дүүргийн хороодын сайн дурын иргэдийн зөвлөлийн эргүүлийн ажлын үнэлгээ,
-Дүүргийн зарим өрхийн эмнэлэг, цэцэрлэгүүдэд камер суурилуулах, камерын засвар үйлчилгээ хийх ажлыг санхүүжүүлэх тухай,
-Дүүргийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэдүүлэг авах өрөө тохижуулах, зарим тоног төхөөрөмж худалдан авах зардал гаргах тухай,
-Дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд тоног, төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн дүүргийн 2024 оны 8 дугаар сарын Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх дүүргийн Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%