Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-10

 
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд 29 дэх жилийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн аймгийн ИТХ, Архангай аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ИТХ, ОБГ, Зэвсэгт хүчний 342 дугаар анги, Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх хийд хамтран хэлмэгдэгсдийн ар гэр, ах, дүү, төрөл төрөгсдийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд Архангай аймгаас хэлмэгдэгсдийн хамаарал бүхий 21 иргэн нөхөх олговрын материалыг бүрдүүлж өгөн 800 гаруй сая төгрөгийн нөхөх олговрыг аваад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%