Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ТАХИЛГАТАЙ ХАЙРХАНЫ НЭРСИЙГ БАТАЛЛАА.

2024-09-19

Өмнөговь аймаг нь 2006 оноос Говь Гурвансайхан уулын “Их тахилгат овоог” аймгийн тахилгат овоо болгон тахиж ирсэнийг 2012 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат овоо болгосон билээ.
Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит бус 19 дүгээр хуралдаанаар аймаг орон нутгийн хэмжээнд тахин шүтдэг, овоо хайрхантай болох тухай асуудлыг хэлэлцэн эртнээс нааш нутгийн ард иргэдийн тахин шүтэж ирсэн уул, овоо, хайрханыг судлан, сум орон нутгийн санал санаачлага, хүсэлтийг харгалзан говь сайхан нутгийнхаа дөрвөн зүг найман зовхист байгаа нэр бүхий 6 хайрханыг аймгийн тахилгат хайрханаар баталлаа. Үүнд:
Баяндалай сумын нутаг дэвсгэрт орших Дундсайхан уулын Эрдэнэцогт хайрхан
Манлай сумын нутаг дэвсгэрт орших Сүм суварга хайрхан
Ноён сумын нутаг дэвсгэрт орших Ноёнбогд хайрхан
Номгон сумын нутаг дэвсгэрт орших Хүслийн цагаан хайрхан
Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Ханбогд хайрхан
Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт орших Цогт хайрхан зэрэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%