Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18 дугаар хуралдаан буюу отгон хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. "Сумын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө батлах тухай" сумын ИТХ-ын 2023 оны 26 дугаар тогтоолын хэрэгжилт, "Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" сумын ИТХ-ын 2020-12-16-ны өдрийн 13 дугаар тогтоол, 2023 оны 25 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
2. Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн хагас жилийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэж буй ажлуудын явц, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл сонсох
3. Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн дүнг хэлэлцэн батлах тухай
4. Сумын 2024 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай
5. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх төсөл хөтөлбөрийн талаарх иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлсэн жагсаалтыг хэлэлцэж, төсөв санхүүжилтэд санал, дүгнэлт гаргаж, 2025 оны төсвийн төсөлд тусгаж, холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан талаарх мэдээллийг сонсох
6. Сумын ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны тайлангийн товч мэдээлэл, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах