Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2024-05-11

Тосонцэнгэл сумын 100 жилийн ойг угтан “Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны түүх, соёл” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг ЭШ-ний бага хурлыг Тосонцэнгэл сумын Харьяат Сод-Эрдэм ЕБС-ийн сургалтын менежер Т.Наранхүүгийн санаачилгаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн сумын ИТХ, ЗДТГ

Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл

“Талын язгууртан” сан хамтран зохион байгуулав. Хурлаар

1. Засагт хан аймгийн Ахай засгийн хошуу (өнөөгийн Хөвсгөл аймгийн Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул, Түнэл, Алаг-Эрдэнэ сумууд)-ны түүх, соёлын өв, дурсгалт зүйлс, тэдгээрийн             талаарх судалгаа, үр дүн;

            2. Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны түүх (хошууны үүсэл хөгжил,     бүтэц зохион байгуулалт, газар нутаг, хүн ам, аж ахуй, нийгмийн харилцаа, зан        заншил гэх мэт);

3. Ахай засгийн хошууны нутаг дахь бурханы шашны сүм хийдүүд, шашны дэг, уламжлалт жаяг, түүний онцлог;

            4. Ахай засгийн хошуунаас төрөн гарсан улс төр, нийгэм, шашин соёлын нэрт             төлөөлөгчдийн амьдрал, үйл ажиллагаа;

            5. Ахай засгийн хошууны түүхэнд холбогдох шинэ эх сурвалж болон   судалгааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвүүдээр илтгэл тавигдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%