Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ 9 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-10-01

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 09 дүгээр сард 1 удаа хуралдаж 6 асуудал хэлэлцэж 8 тогтоол баталлаа. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн 2024 оны тодотгосон төсвийг баталлаа.

2.Сайхан, Орхон сумын нутаг дэвсгэрт Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг түшиглэн барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс ҮТП” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөтөл үйлдвэрлэл, технологийн парк байгуулах саналыг дэмжлээ.

3.Сүхбаатар сумын нутагт дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа “Бурханы хайр” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгав.

4.Мандал сумын нутагт дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа “Амьд чулуу” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгав.

5.Сүхбаатар сумын нутагт дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа “Хутагт эх” хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгав.

6.Аймгийн Цагдаагийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилгыг Сүхбаатар сумын 6-р цэцэрлэгт тус тус шилжүүлэхийг зөвшөөрлөө.

7.Зарим ОНӨААТҮГ, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа нь дуусаж, элэгдлээ нөхөн, сэргээн засварлах боломжгүй болсон тоног төхөөрөмж, барилга байгууламж, машин механизм, тавилга, эд хогшлыг акталж, данснаас хасах зөвшөөрөл олгов.

8.Зарим байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, анхны өртгөөрөө элэгдлээ нөхөн, цаашид сэргээн засварлах боломжгүй тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоолоо.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%