Даланжаргалан сумын нутагт орших Халзан-Уулын рашаан нь Анагаах ухааны салбарын эрдэмтдийн шинжилгээ судалгаагаар төрөл бүрийн өвчин анагаах чадалтай 19 төрлийн химийн элемент агуулсан ба улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, элэг нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, тэр тусмаа чихрийн шижин өвчнийг эмчлэхэд гойд сайн гэгддэг билээ.
Иргэдээс Халзан-Уул рашааныг "Витафит" ХХК-нд ашиглах эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан санал гомдлууд ирүүлсэний дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болдбаатар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай биечлэн уулзаж нөхцөл байдлыг танилцуулан, улмаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Халзан уулын рашааныг аймгийн брэнд бүтээгдэхүүн болгохыг дэмжсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17/04 тоот Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлээд байна.