Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ӨМНӨД БҮСИЙН ЗАГАН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2024-10-16

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игахавара Масүри өнөөдөр Өмнөговь аймагт айлчиллаа. Тус айлчиллын хүрээнд Монгол улсын өмнөд бүсийн Заган ойг нөхөн сэргээх төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тодруулбал “Япон-Хятадын найрамдлын төв, Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, “Ойска Монгол” ТББ хамтран Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь заган ойг нөхөн сэргээж, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалан, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор нутгийн иргэдтэй хамтран мод тарих, ойжуулах төслийг Монгол улсад өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх юм.
Уг төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игахавара Масүри, Аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, Сэврэй сумын удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%