Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-10-18

 

Анхдугаар хуралдааныг МУЗЗНДНТУТХ-ийн 46.5-д заасны дагуу хамгийн ахмад төлөөлөгч болох 14-р тойргоос сонгогдсон Б.Батмөнх төлөөлөгч даргалж эхлүүлэв. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хүрээнд сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж үнэмлэх энгэрийг тэмдгийг гардууллаа. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

1. Зарим төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай;

2. Хурлын хуралдааныг дэгийг батлах тухай;

3. Хурлын даргыг сонгох тухай;

4. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.

5. Хороодын бүрэлдэхүүн батлах тухай;

6. Хурлын Зөвлөл байгуулах тухай.