Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2024-10-23

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацааны АНХДУГААР ХУРАЛДААН өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 100 хувь байна.
Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Б.Отгонбаяр даргалж байна.
Хуралдааны эхэнд аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолыг уншиж танилцууллаа.
АНХДУГААР ХУРАЛДААНААР:
1.Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2.Анхдугаар хуралдааны дэгийг батлах тухай
3.Тооллогын комисс байгуулах тухай
4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тухай
6.Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
7.Хурлын бодлогын хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%